“Blackpink” хамтлагийн гишүүн Rosé болон “Puma” брэндийн хамтарсан шинэ загвар болох “Puma x Rose Speedcat Ballet” пүүз албан ёсоор худалдаанд гарчээ. Загвар сонирхогчид болон Rosé-гийн шүтэн бишрэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байсан уг загвар эрэлт ихтэй байгаа тул түгээмэл размерууд нь богино хугацаанд дуусах төлөвтэй байна.
Энэхүү пүүз нь “Puma”-гийн алдарт “Speedcat” загварыг балетын гутлын хэв шинжтэй хослуулснаараа онцлог юм. Намхан ул, дугуй хоншоор, туузан үдээс зэрэг эмэгтэйлэг деталиуд нь спортлог хэв маягийг илүү дэгжин, зөөлөн төрхтэй болгожээ.
Шинэ загварын онцлох зүйлс:
- “Speedcat” загварын суурь хэв маяг;
- балетын гутлаас санаа авсан хэлбэр;
- намхан ул, дугуй хоншоор;
- туузан үдээс;
- цагаан, хар, ягаан өнгөний хослол.
Rosé-гийн өвөрмөц хэв маягийг тусгасан энэхүү цуглуулга нь өдөр тутмын спортлог төрхийг илүү загварлаг, эмэгтэйлэг уур амьсгалтай болгож байна. Пүүз нь Rosé-гийн нэрийн шошго, тусгай хайрцаг болон үдээс зангидах зааврын хамт худалдаалагдах аж.
Ийнхүү “Puma x Rose Speedcat Ballet” загвар нь хөгжим, загвар, спортын хэв маягийг нэгтгэсэн хамтын бүтээл болж, Rosé-гийн дэлхий даяарх фенүүдийн анхаарлыг татаж байна.
