С.Зоригийн хөшөөг Төв шуудангийн урд талбайд буцаан байрлууллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг долдугаар сарын 31-ний шөнийн 03:00 цагийн үед зөвшөөрөлгүйгээр нүүлгэн шилжүүлсэн таагүй явдал гарсан билээ. Уг хууль бус ажиллагааны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хөшөөг нийтийн эзэмшлийн талбайд нь буцаан залах шийдвэр гаргасан юм.

Хотын Захирагчийн зүгээс бямба гарагт /2026.08.01/ хөшөөг цагдаагийн хамгаалалт дор, мэргэжлийн багийн тусламжтайгаар хуучин сууринд нь сэргээн байршуулах үүргийг чиглэл бүрийн удирдлагуудад даалгажээ. Энэхүү ажлыг хариуцан гүйцэтгэхээр дараах албан тушаалтнууд томилогдсон байна:

  • Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат – Талбайн аюулгүй байдлыг цагдаагийн хамгаалалтад авах.
  • Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр – Мэргэжлийн баг бүрэлдэхүүнийг зангидаж, буцаан байршуулах ажлыг шуурхай гүйцэтгэх.

Ийнхүү шийдвэрийн дагуу холбогдох албадууд нэн даруй ажилдаа орсон байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлснээр, НЦУГ-ын алба хаагчид тухайн бүсийг хамгаалалтад авч, байршуулах ажиллагааг шуурхай явуулжээ. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс болон УСУГ-ын 20 гаруй албан хаагч хамтран ажиллаж, С.Зоригийн хөшөөг Төв шуудангийн урд талбай дахь анхны суурин дээр нь амжилттай буцаан байрлууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй