Монгол Улсаас олон улсын сонсголын бэрхшээлтэй иргэдийн миссийн тэмцээнд өрсөлдсөн Д.Оюунболор дэлхийн тайзнаа томоохон амжилт байгуулж, эх орныхоо нэрийг дуурьсгалаа. Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн 2023 оны төгсөгч тэрээр олон улсын тэмцээнд шилдэгт шалгаран, урьд өмнө байгаагүй түүхэн ялалт байгуулсан байна.
Түүний оролцсон тэмцээн болон хүртсэн амжилтын мэдээлэл:
- Тэмцээний нэр: “Miss & Mister Deaf World, Europe & Global 2026”
- Хугацаа болон байршил: 2026 оны долдугаар сарын 20–29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсад
- Хүртсэн титэм: “Miss Deaf World 2026”

Ийнхүү монгол бүсгүй сонсголын бэрхшээлтэй иргэдийн олон улсын миссийн тэмцээний хамгийн дээд титмийг эх орондоо авчирч чадлаа. Түүний энэхүү амжилт нь дэлхийн тайзнаа монгол хүн чадвараа харуулсан бахархалт үйл явдал болж байна.

