“Тамгагүй төр” жүжгийн орос хэл дээрх орчуулгыг Ерөнхий сайд асан С.Баяр хийжээ

0 comments
С.Баяр

Монголын театрын урлагийн сод бүтээл болох Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжиг ОХУ-ын алдарт Марийнский театрын Приморскийн тайзнаа есдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд амжилттай тоглогдлоо. Тус жүжгийн орос хэл дээрх орчуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр хийсэн бөгөөд түүний орчуулга Оросын театрын мэргэжилтнүүд болон үзэгчдээс өндөр үнэлгээ, сайшаал хүртсэн байна.

Зохиолчийн уран сайхны мөн чанарыг амилуулсан орчуулга

“Hero entertainment”-ийн захирал, найруулагч Б.Баатар тус орчуулгын талаар сэтгэгдлээ хуваалцахдаа С.Баяр сайд зохиолч Б.Лхагвасүрэнтэй олон жил нөхөрлөсөн дотно харилцаатай байсныг онцолжээ. Тэрээр зохиолчийн уран бүтээлийн ертөнц, жүжгийн гүн агуулгыг сайн мэддэг тул ердийн нэг хэлнээс хэлэнд буулгах бус, тухайн бүтээлийн утга санаа, уран сайхны мөн чанарыг нь хадгалан орос хэлнээ гарамгай орчуулсан хэмээн үнэлсэн юм. Мөн монгол уран бүтээлийг дэлхийн тайзнаа гарахад үндэсний сэхээтний өндөр мэдрэмж, дэмжлэг чухал байсныг тэмдэглэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй