Селин Дион зургаан жилийн завсарлагааны дараа тайзнаа эргэн ирлээ

0 comments
Селин Дион

Канадын алдарт дуучин Селин Дион зургаан жилийн завсарлагааны дараа дахин тайзнаа гарлаа. Тэрээр Парисын Нантер дахь “Plénitude Arena”-д өөрийн тоглолтын цувралаа эхлүүлж, анхны концертоо толилуулсан бөгөөд уг тоглолтыг 30,000 орчим үзэгч үзэж сонирхсон байна.

Селин Дион энэхүү эргэн ирэлтийнхээ тоглолтод зориулж “Dior” брэндийн даашинзыг “Boucheron” зүүлттэй хослуулан өмссөн бөгөөд шоуны турш “Alaïa”, “Tom Ford”, “Schiaparelli кутюр” зэрэг дэлхийн шилдэг хувцасны загваруудаар гоёжээ.

Дуучин бүсгүй концертоо “On ne change pas” дуугаар эхлүүлсэн бөгөөд үзэгчдийн халуун дулаан уур амьсгалыг хараад сэтгэлийн догдлолоо барьж чадалгүй нулимс дуслуулсан байна. Концертын хөтөлбөрт түүний алдарт “My Heart Will Go On”, “All By Myself” зэрэг франц болон англи хэл дээрх нийт 26 дуу багтжээ.

Селин Дион

Эрүүл мэндийн байдал ба цаашдын төлөвлөгөө

Селин Дион 2022 онд мэдрэлийн ховор төрлийн эмгэг болох “булчин чангарах хамшинж” (Stiff-Person Syndrome) өвчнөөр өвчилснөө олон нийтэд зарлаж байсан юм. Үүнээс хойш тэрээр олон нийтийн өмнө цөөн хэдэн удаа гарсны нэг нь 2024 оны Парисын Олимпын нээлтийн ажиллагааны үеэр үзүүлсэн үзүүлбэр байв.

Тэрээр 2027 оны 5 дугаар сарын 29-нийг хүртэл Нантер хотод нийт 26 удаагийн концерт толилуулахаар төлөвлөөд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй