Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлшний борлуулалтыг маргааш буюу 2026 оны есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ.
Улаанбаатар хотод нийт 500 борлуулалтын цэг ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнээс:
- 446 нь байнгын ажиллагаатай,
- 54 нь нөөц цэг байна.
Энэ жил айл өрхүүдэд 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлш борлуулахаар төлөвлөжээ. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
25 килограммын савлагаатай нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр худалдаална.
