АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA-ын 2026 оны драфтын нэгдүгээр тойрог энэ сарын 23-нд Нью-Йорк хотын “Barclays Center”-т зохион байгуулагдана. Драфт нийт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд хоёрдугаар тойргийн сонголтууд энэ сарын 24-нд явагдах хуваарьтай байна.
МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од энэ жилийн драфтад нэрээ дэвшүүлсэн билээ. Тэрээр одоогийн байдлаар NBA-ын Лос Анжелес Лэйкерс, Милуоки Бакс болон Орландо Мэжик багуудын бэлтгэлд хамрагдаад байна.
Ш.Энхийн-Од драфтын өмнөх бэлтгэлийн хүрээнд дараах багуудтай ажиллажээ.
- Лос Анжелес Лэйкерс
- Милуоки Бакс
- Орландо Мэжик
Энэ жилийн NBA-ын драфтад нийт 71 тоглогч нэрээ өгсөн байна. Энэ нь сүүлийн жилүүдийн хамгийн бага үзүүлэлт болж байгаа юм.