Spider-Man: Brand New Day АНУ, Канадын кино прокатын түүхэн дэх хамгийн өндөр орлого олсон кино боллоо. Энэ нь The Numbers-ийн чансаанаас харагдаж байна.
Тус порталын мэдээлснээр, кино нээлтээ хийснээс хойш 47 хоногийн дотор 936.773 сая ам.долларын орлого олж, 936.662 сая ам.долларын ашиг орлоготой Star Wars: The Force Awakens киног гүйцжээ.
Spider-Man: Brand New Day нь Marvel Cinematic Universe-ийн 38 дахь бүтээл бөгөөд Том Холландын гол дүрд тоглосон Spider-Man-ий дөрөв дэх кино юм.
Spider-Man: Brand New Day нээлтийнхээ эхний долоо хоногт 1.1 тэрбум ам.доллароос дээш орлого олж, 2026 оны хамгийн өндөр орлоготой кино болсон. Наймдугаар сарын дунд үе гэхэд Marvel-ийн хамгийн амжилттай таван бүтээлийн тоонд багтжээ.
Киноны дэлхийн нээлт долдугаар сарын 31-нд болсон. The Hollywood Reporter-ийн мэдээлснээр, үйлдвэрлэлийн төсөв нь 225 сая ам.доллар байжээ. Харин Deadline-ийн мэдээлснээр, Spider-Man: Brand New Day киноны сурталчилгааны кампанит ажилд 309 сая ам.доллар зарцуулсан байна. Киноны сурталчилгааны нэг бичлэгт Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси оролцжээ.
