Азийн наадам: Эмэгтэй сагсан бөмбөгчид эхний тоглолтоо Тайванийн эсрэг хийж, эцсийн мөчид хожигдлоо

0 comments
Амари Робинсон

Айчи Нагояа-2026” Азийн XX наадмын багийн спортын тэмцээнүүд албан ёсоор эхэлж, манай улсын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг хэсгийн шатны анхны уулзалтаа Тайванийн багийн эсрэг хийлээ. Талбай дээр ширүүн өрсөлдөөн өрнөсөн ч манай сагсан бөмбөгчид тоглолтын шийдвэрлэх сүүлчийн минутуудад өрсөлдөгчдөө боломж олгосноор 76:67-ийн харьцаатайгаар ялагдал хүлээв.

Уг тоглолтод Монголын шигшээ багийн тамирчин Амари Робинсон онцгой идэвхтэй тоглож, 25 оноо, 13 самбараас бөмбөг авалт, 2 оновчтой дамжуулалт хийн багийнхаа довтолгоо болон хамгаалалтыг тэргүүлсэн юм. Тэрээр өндөр үзүүлэлт бүхий дабл-дабл хийж багтаа асар том дэмжлэг үзүүлсэн ч Тайванийн баг тактикийн давуу байдлаа хадгалж чадсанаар тэмцээний эхний ялалтаа авлаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй