Шүүхээс хатуу шийдвэр: БНСУ-ын Тэргүүн хатагтай асан Ким Гон Хид 7 жилийн хорих ял оноолоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ким Гон

БНСУ-ын шүүхээс тус улсын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын гэргий, Тэргүүн хатагтай асан Ким Гон Хигийн холбогдсон авлига, албан тушаалын хэргийг эцэслэн шийдвэрлэлээ. Шүүх бүрэлдэхүүн түүнийг төрийн албанд томилсныхоо хариуд бусдаас хахууль авсан, авлигын сүлжээ үүсгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 жилийн хугацаагаар хорих ял оноосон байна. Түүний хэрэг хууль хяналтынхны хараанд өртөхөөс эхлээд шүүхийн заал хүртэл Өмнөд Солонгосын нийгэмд томоохон дуулиан тариад байсан юм.

Үнэт эдлэлийн дуулиан ба хөрөнгө орлогын худал мэдүүлэг

БНСУ-ын Прокурорын газраас Ким Гон Хиг 2025 оноос эхлэн хөрөнгө, орлогоо зориуд худлаа мэдүүлсэн хэргээр мөрдөн шалгаж эхэлсэн билээ. Түүнийг төрийн хэмжээний гадаад айлчлал болон албан ёсны арга хэмжээнүүдэд оролцохдоо зүүж, гангалдаг байсан өндөр үнэ бүхий тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлүүдтэй нь холбогдуулан ийнхүү шалгасан байна.

Албан ёсны шалгалтын явцад түүний хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгагдаагүй дараах үнэт эдлэлүүд илэрсэн байна:

  • Van Cleef & Arpels зүүлт: 2022 оны зургаадугаар сард Ерөнхийлөгч Юн Сок Ёлын анхны гадаад айлчлал болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр зүүж байсан 30 сая воны үнэтэй чамин зүүлт.
  • Van Cleef & Arpels бугуйвч: Төрийн тэргүүний тангараг өргөх ёслолын үеэр гарнаас нь салж байгаагүй 20 сая воны үнэ бүхий бугуйвч.
  • Cartier бугуйвч: Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үеэр гарт нь байсан 15 сая воны үнэтэй тансаг зэрэглэлийн бугуйвч.

БНСУ-ын хуулийн зохицуулалт ба Тэргүүн хатагтайн тайлбар: Төрийн албан хаагчдын тухай хуулиар 5 сая воноос илүү үнэтэй гоёл, чимэглэлийн зүйлийг хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ заавал тэмдэглэх хатуу журамтай. Тэргүүн хатагтай Ким Гон Хи мөрдөн байцаалтын шатанд “Дээрх гурван эдлэлийн хоёрыг нь найзаасаа түр хугацаагаар түрээсэлж зүүсэн, харин нэг нь 5 сая воноос бага үнэтэй” гэж мэдүүлэн буруутгалаас мултрахыг хичээсэн ч шүүх бүрэлдэхүүн түүний тайлбарыг үндэслэлгүй гэж үзэн, авлигын хэрэгт нь тооцож ийнхүү хүнд ял оноолоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй