Шварценеггерийн хүү Жозеф Баэна ээжийнхээ ховор зургийг нийтэлжээ

0 comments 14 үзэлт
Шварценеггер

Америкийн жүжигчин Арнольд Шварценеггерийн гэр бүлээс гадуурх харилцаанаас төрсөн хүү Жозеф Баэна ээж Милдред Патриция Баэнагийнхаа одоогийн төрхийг харуулсан ховор зураг нийтэлжээ. Тэр уг зургийг Instagram хуудсандаа хуваалцсан байна.

Жозеф ээж нь оройн хоолонд ирсэн тул түүнд зориулж онцгой хоол хийхээр шийдсэн гэжээ. Тэр төмс жигнэж, стейк шарснаас гадна хоолыг илүү амттай болгохын тулд мөөгтэй цөцгийтэй сүмс бэлтгэсэн байна.

Милдред хүүгийнхээ хийсэн хоолыг амсаж, маш амттай болсныг хэлжээ. Ингэснээр Жозеф Баэна бодибилдингоос гадна хоол хийх сонирхол, ур чадвартайгаа харуулсан байна.

“Ээж оройн хоолонд ирэхээр болсон учраас ямар нэг онцгой зүйл хийх хэрэгтэй байлаа. Хэт их цаг зарцуулахыг хүсээгүй тул стейк, төмс яг тохирно гэж бодсон. Хоолыг арай илүү тансаг болгохын тулд бусад бүх зүйлтэй маш сайн зохицсон мөөгний сүмс нэмсэн. Бага зэрэг дадлага хийвэл үүнийг бэлтгэх маш амархан” гэж Жозеф ярьжээ.

Шварценеггерийн хүү ээжийнхээ ховор зургийг нийтэлжээ

Милдред өмнө нь Шварценеггерийн гэрийн үйлчлэгч байжээ

Милдред Патриция Баэна өмнө нь Арнольд Шварценеггерийн гэрийн үйлчлэгчээр ажилладаг байжээ. Хожим нь тэд дотно харилцаатай байсан бөгөөд Милдред Шварценеггерээс жирэмсэн болж, Жозефыг төрүүлсэн нь ил болсон байна.

Тухайн үед Милдред болон Шварценеггерийн эхнэр Мария Шрайвер нар нэгэн зэрэг түүнээс хүүхэд хүлээж байжээ. Энэ мэдээллийг олон нийтээс олон жилийн турш нууцалсан бөгөөд Жозефыг 13 настай байхад буюу 2011 онд ил болсон байна.

Шварценеггерийн гэр бүлээс гадуурх харилцаа ил болсны дараа Мария Шрайвер түүнээс салжээ. Жозеф Баэна харин ээжтэйгээ ойр дотно харилцаатай байдгаа олон нийтийн сүлжээнд үе үе харуулдаг байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй