“The HU” хамтлагийн Хойд Америк дахь шинэ аялан тоглолт өнөөдөр хөшгөө нээнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
The Hu

Монгол рок урсгалыг дэлхийд таниулж буй “The HU” хамтлаг АНУ дахь ээлжит аялан тоглолтоо өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор эхлүүлж байна. Энэ удаад тэд Финландын алдарт “Apocalyptica” болон “The Rasmus” хамтлагуудтай нэгдэж, Америкийн томоохон хотуудын тайзнаа хамтарсан тоглолтоо толилуулахаар болжээ.

Аялан тоглолт Мэрилэнд мужийн Силвер Спринг хотоос эхлэх бөгөөд цаашдын товлосон хуваарьт дараах томоохон хотууд багтаж байна. Үүнд:

  • 5 дугаар сарын 13: Нью-Йорк хот, “Palladium Times Square”
  • 5 дугаар сарын 30: Лас-Вегас хот
  • 6 дугаар сарын 06: Лос-Анжелес хот, “The Wiltern” театр

Олон улсын хөгжмийн шүүмжлэгчид болон хэвлэл мэдээллийнхэн энэ удаагийн аялалыг “The HU” хамтлагийн Хойд Америкийн зах зээл дэх хамгийн далайцтай тоглолтуудын нэг болно гэж таамаглаж байна. Түүнчлэн тус хамтлаг энэ ондоо багтаан Европ болон Их Британийн орнуудаар аялан тоглохоор төлөвлөөд байгаа юм. Сонирхолтой нь, тэд домогт “Iron Maiden” хамтлагийн үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярын тоглолтод урилгаар оролцох болсон тухайгаа мөн мэдээлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй