The MongolZ баг “CS Asia Championships 2026” тэмцээний плей-оффт Legacy-д хожигдлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
mzinho mongolz cs

CS Asia Championships 2026” тэмцээний плей-оффын шатанд Legacy баг The MongolZ-оос илүү байж, 2:1-ийн харьцаатайгаар ялалт байгууллаа. Хэсгийн шат дууссан өдөр буюу тавдугаар сарын 22-нд уг тоглолт шууд залган явагдсан бөгөөд үр дүнд нь Монголын баг тэмцээнээ 5-6 дугаар байртайгаар өндөрлүүлж, харин Legacy баг финалд шалгарлаа.

Тоглолтын мапуудын харьцаа:

  • Inferno: 13:11
  • Mirage: 10:13
  • Nuke: 13:10

Тэмцээний тухай товчхон

CAC 2026 тэмцээн тавдугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тэмцээнд нийт 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд плей-оффын тоглолтууд тавдугаар сарын 22-ноос 24-ний хооронд болох юм.

Эхний тоглолтууд best-of-1 форматаар явагдсан бол бусад тоглолтууд best-of-3, харин аваргын төлөөх шийдвэрлэх уулзалт best-of-5 форматаар тус тус явагдана. Тэмцээний нийт шагналын сан $1,000,000 юм.

Ташрамд дурдахад, The MongolZ баг энэхүү Азийн аварга шалгаруулах тэмцээнд “1xBet Mongolia” компанийн албан ёсны дэмжлэгтэйгээр оролцож байгаа ажээ.

Ташрамд дурдахад, The MongolZ баг энэхүү Азийн аварга шалгаруулах тэмцээнд “1xBet Mongolia” компанийн албан ёсны дэмжлэгтэйгээр оролцож байгаа ажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй