Хэвлэлүүд: Афганистаны эрх баригчид охидыг есөн настайгаас нь гэрлэхийг зөвшөөрөв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Талибан

Афганистан улс охидын гэрлэх доод насыг үндсэндээ есөн нас болгон бууруулсан байна.

Энэ талаар “The Times” сонин мэдээллээ. Тус сонин “Гэрлэгчдийг шүүхээр тусгаарлах тухай хууль”-иас эх сурвалж татсан бөгөөд уг тогтоол “Талибан” хөдөлгөөний дээд удирдагч Хайбатулла Ахундзада баталснаар хүчин төгөлдөр болжээ.

“The Times” сонины мэдээлснээр, дээрх баримт бичигт охидын гэрлэж болох насыг шинээр тайлбарлаж, үүнийг бэлгийн бойжилт гүйцэх үетэй холбосон заалт тусгасан байна. Охидын шилжилтийн нас буюу бэлгийн бойжилт найман настайгаас ч эхлэх тохиолдол байдгийг тус хэвлэл онцолжээ. Харин орон нутгийн шариатын (исламын шашны хууль) уламжлалын дагуу гэрлэж болох хамгийн доод насыг есөн нас гэж заасан байна.

Өмнөх хууль эрх зүйн орчин ба статистик

Уг тогтоол гарахаас өмнө Афганистанд хууль ёсоор гэрлэх доод нас:

  • Охидод 16 нас,
  • Хөвгүүдэд 18 нас байсан юм.

Гэхдээ 16 нас хүрээгүй охид эцэг, өвөг эцэг эсвэл шүүгчийн зөвшөөрлөөр гэрлэх боломжтой байжээ.

ЮНИСЕФ-ийн (НҮБ-ын Хүүхдийн сан) тооцоолсноор, өдгөө Афганистаны 15-49 насны эмэгтэйчүүдийн 28 хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй