“The MongolZ” баг нутаг нэгт “5star”-д хожигдон “FISSURE Playground 3” тэмцээнээс хасагдлаа

0 comments
Mongolz

БНХАУ-ын Сужөү хотод үргэлжилж буй 1 сая ам.долларын шагналын сантай “FISSURE Playground 3” Counter-Strike 2 тэмцээний хэсгийн шатнаас “The MongolZ” баг нутаг нэгт “5star” багт 0:2-ын харьцаагаар хожигдон тэмцээнээ өндөрлүүлээ. Есдүгээр сарын 8-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг хоёр хэсэгт хуваагдан, давхар хасагдах системээр өрсөлдөж байна.

“The MongolZ” багийн хувьд тэмцээний эхний тоглолтоо Бразилын “MIBR” багийн эсрэг хийж, нэмэлт цагт 1:2-оор хожигдсоноор доод хүснэгт рүү шилжсэн. Улмаар хасах шатны тоглолтод Ази тивийн сонгон шалгаруулалтаас эрхээ авсан Монголын “5star” багтай таарсан юм.

Тоглолтын харьцаа ба үр дүн:

  • Эхний map: 13:9-өөр “5star” баг ялав.
  • Хоёр дахь map: 13:11-ээр “5star” баг хожил байгуулж, цувралыг 2:0-ээр өндөрлүүлэв.

Ийнхүү “The MongolZ” тэмцээнээ дуусгасан бол Азийн сонгон шалгаруулалтын финалд “Chinggis Warriors” багийг 2:0-ээр хожин эрхээ авсан “5star” баг доод хүснэгтийн дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй боллоо.

Багуудын бүрэлдэхүүн ба тоглолтын онцлох үзүүлэлт

“The MongolZ” энэ удаагийн тэмцээнд бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийн оролцсон юм. С.Содбаяр “Techno”-г сэлгээнд шилжүүлж, өмнө нь багт тоглож байсан А.Анарбилэг “cobrazera”-г үндсэн бүрэлдэхүүнд эргэн ирүүлсэн. “cobrazera” тэмцээний турш дунджаар 1.34 rating үзүүлж боломжийн сайн тоглосон ч баг нь шийдвэрлэх мөчүүдэд тогтвортой байдлаа хадгалж чадалгүй хожигдол хүлээв.

Багуудын бүрэлдэхүүн:

  • The MongolZ: Г.Гарьдмагнай “bLitz” (ахлагч), Б.Өсөхбаяр “910”, Б.Дугарсүрэн “DarkMeister”, З.Золбаяр “tikuak”, А.Анарбилэг “cobrazera”
  • 5star: Б.Ариунжаргал “ariucle”, Б.Гэрэлт-Од “clouden”, Г.Ууганбаяр “NEUZ”, Д.Дөлгөөн “hoolig4n”, М.Тэнгис “rate”

Залуу бүрэлдэхүүнтэй “5star” багийн хувьд олон улсын томоохон тэмцээнд байгуулсан энэхүү ялалт нь тэдний карьерт чухал амжилт болж байгаа бөгөөд тэд цааш Монголын eSports-ийн нэрийг тус тэмцээнд хамгаалан өрсөлдөх болно.

Багийн албан ёсны хамтран ажиллагчаар “1xBet Mongolia” ажиллаж, олон улсын тэмцээнүүдэд дэмжлэг үзүүлж байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй