HLTV портал есдүгээр сарын 14-ний байдлаарх Counter-Strike 2-ын дэлхийн шилдэг багуудын шинэчилсэн чансааг танилцууллаа. Монголын The MongolZ баг өмнөхөөсөө нэг байр ухарч, 15 дугаарт бичигджээ.
Чансааг Spirit 1000 оноотойгоор тэргүүлсэн хэвээр байна. Falcons 588 оноотой хоёрдугаар байраа хадгалсан бол MOUZ 538 оноотой гуравдугаарт бичигджээ.
Шилдэг 10 багийн чансаа:
- Spirit — 1000 оноо
- Falcons — 588
- MOUZ — 538
- FURIA — 510
- Vitality — 504
- Legacy — 424
- FUT — 397
- G2 — 396
- Aurora — 249
- Natus Vincere — 246
FURIA нэг байр ахиж дөрөвдүгээрт орсон бол Vitality нэг байр ухарч тавдугаарт бичигдэв. Хятадад болсон FISSURE Playground 3 тэмцээнд түрүүлсэн Legacy хоёр байр ахиж зургаадугаарт хүрсэн байна. Харин FUT болон G2 тус бүр нэг байр ухарч, долоо, наймдугаар байрт оржээ.
The MongolZ-ийн хувьд нэг байр буурч, дэлхийн чансааны 15 дугаар байрт бичигдэж байна. Багийг аравдугаар сард 1xBet-ийн дэмжлэгтэй PGL Masters Bucharest 2026 тэмцээн хүлээж байгаа юм.
Энэ удаагийн шинэчлэлээр хэд хэдэн баг огцом ахисан байна. MIBR 10 байр ахиж, 114 оноотойгоор 18 дугаарт оржээ. Тус баг FISSURE Playground 3 тэмцээнд 3-4 дүгээр байр эзэлсэн байна.
Alliance бүр 29 байр ахиж, 83 оноотойгоор 21 дүгээр байрт бичигджээ. Тэд мөн Хятадад болсон тэмцээнд 5-6 дугаар байр эзлэхдээ FaZe, TYLOO болон magic багуудыг хожсон байна.
Монголын 5star баг хамгийн том ахицын нэгийг үзүүлэв. Тус баг FISSURE Playground 3-т The MongolZ болон Astralis-ийг хожиж, 7-8 дугаар байр эзэлсний дараа HLTV-ийн чансаанд 94 байр ахиж, 47 оноотойгоор 33 дугаар байрт хүрчээ.
