Килиан Мбаппе мөрөөдлийн оройн зоогтоо урих дөрвөн хүнээ нэрлэв

2 comments
К.Мбаппе

Францын шигшээ багийн ахлагч Килиан Мбаппе мөрөөдлийн оройн зоогтоо урих дөрвөн хүний нэрийг хэлжээ. Тэрээр энэ талаар The Athletic-д өгсөн ярилцлагадаа ярьсан байна.

Мадридын “Реал”-ын довтлогч домогт сагсан бөмбөгчин Майкл Жордан, алдарт теннисчин Серена Уильямс, довтлогч Криштиану Роналду, дуучин Рианна нартай нэг ширээнд суухыг хүсдэг гэдгээ хэлжээ.

“Би хоол хийдэггүй. Хэрэв би хоол хийж эхэлбэл бүгд шууд л гэр гэртээ харина. Зүгээр л ямар нэгэн хоол захиалчих уу?” гэж Мбаппе хошигнон хэлээд сонголтоо тайлбарлав.

“Майкл Жордан бол миний урам зоригийн эх сурвалж. Би түүнтэй нэг удаа уулзаж байсан. Карьерынх нь талаар ярилцахын тулд түүнтэй илүү олон удаа уулзахыг хүсдэг.

Криштиану Роналду миний шүтээн байсан, харин одоо миний найз болсон. Түүнтэй цагийг өнгөрөөж, зөвлөгөө, дэмжлэг авах надад таалагддаг. Би ч мөн түүнийг үргэлж дэмжинэ гэдгийг тэр мэддэг.

Серена Уильямсыг сонгосон нь миний биширдэг спорт дахь түүний карьераас урам зориг авахыг хүсдэгтэй холбоотой. Тэгээд магадгүй дараа нь Рианна. Би Рианнад дуртай” гэж довтлогч хэлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Гэрэлт-Од 9 сар 25, 2026 - 12:23

Роналду, Месси хоёрыг лав заавал урьсан байх даа

Reply
Жигжид 9 сар 25, 2026 - 12:39

Мундаг тамирчдын яриаг сонсох үнэхээр сонирхолтой байх шүү

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй