Улаанбаатар хот, 2026 оны зургадугаар сарын 18. Монголбанкнаас тогтоосон төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш энэ оны тавдугаар сард 3576.06 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.29 төгрөгөөр, өмнөх сарынхаас 2.55 төгрөгөөр суларсан байна.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 4175.46 төгрөг болж, өнгөрсөн оны мөн сараас 144.28 төгрөгөөр суларсан бол өмнөх сарынхаас 1.35 төгрөгөөр чангарчээ.
Төгрөгийн рубльтэй харьцах дундаж ханш мөн хугацаанд 48.97 төгрөг байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4.64 төгрөгөөр, өмнөх сараас 2.38 төгрөгөөр суларсан бол юаньтай харьцах ханш 525.91 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 30.82 төгрөгөөр, өмнөх сараас 3.40 төгрөгөөр суларсан байна.