Нийслэлийн хэмжээнд шатахуун түгээх станцуудын ачааллыг бууруулах, очрыг багасгах ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 107 ШТС АИ-92 автобензинийг иргэдэд олгож байна.
Жолоочдод түргэн шуурхай үйлчлэх үүднээс шатахуун түгээх станцууд дараах хошууны тохиргоотойгоор үйлчилж байна:
- 1 хошуугаар үйлчилж буй: 15 станц
- 2 хошуугаар үйлчилж буй: 59 станц
- 3 хошуугаар үйлчилж буй: 4 станц
- 4 хошуугаар үйлчилж буй: 12 станц
- 6 хошуугаар үйлчилж буй: 4 станц
- 8 хошуугаар үйлчилж буй: 1 станц
Ачаалал ихтэй байршлуудад дараалал үүсгэхгүй байх зорилгоор холбогдох албанаас ШТС-уудад түгээлтийн хошууны тоог аль болох нэмэгдүүлэн ажиллах чиглэл өгч, хэрэгжилтэд нь газар дээр нь хяналт тавин ажиллаж байна.
1 comment
Хошууныхаа тоог нэмээд хурдан үйлчилж байвал жолооч нарт их нэмэр болно