Улаанбаатарын “Их дуулга”-д олимп, дэлхийн аваргууд хүч үзнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Улаанбаатарын “Их дуулга”-д олимп, дэлхийн аваргууд хүч үзнэ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг 2026 оны “Их дуулга” цувралын тав дахь тэмцээн эхлэхэд хоёрхон хоног үлдээд байна.

Энэ удаагийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээнд дэлхийн шилдэг жүдочид хүрэлцэн ирж, хүч сорихоор болжээ. Тодруулбал, олимпын аварга таван тамирчин, дэлхийн аварга 25 жүдоч Монголын татамид барилдах юм.

Ингэснээр Улаанбаатар хотод болох энэхүү тэмцээн 2026 оны жүдо бөхийн хамгийн анхаарал татсан цуврал тэмцээнүүдийн нэг болох төлөвтэй байна. Олон улсын өндөр зэрэглэлтэй тамирчид оролцох нь тэмцээний өрсөлдөөнийг улам ширүүн болгож, Монголын жүдо сонирхогчдод дэлхийн шилдгүүдийг эх орондоо үзэх боломж олгох юм.

“Их дуулга” тэмцээн нь жүдочдын хувьд дэлхийн чансааны оноо цуглуулах, олон улсын түвшинд байр сууриа бататгах чухал боломж болдог. Тиймээс Улаанбаатарын дэвжээнд олимп, дэлхийн аваргуудын оролцоо спорт сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй