Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр 2026 оны тавдугаар сарын 05-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33-аар нэмэгдсэн байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 25 нь Улаанбаатар хотод, 8 нь орон нутагт илэрчээ.
Одоогоор 60 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 31 хүн гэрийн хяналтад байна. Өвчлөл насны бүлгээр 10-14 насныхны дунд хамгийн өндөр буюу 5302 тохиолдолд хүрсэн байна.
Насны бүлгээрх өвчлөл:
- 10-14 нас — 5302
- 0-4 нас — 3741
- 5-9 нас — 1908
- 15-19 нас — 1812
Улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй боловч вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Иргэд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очиж цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх шаардлагатай байна.