Хайди Клум “Met Gala 2026”-д гантиг хөшөөний дүрээр ирж, шүүмжлэл дагуулав

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
Хайди Клум

Германы топ модель Хайди Клумыг олон нийт “Хэллоуины Хатан хаан” гэдгээр нь сайн мэддэг. Жил бүрийн аравдугаар сарын сүүлийн өдөр түүнийг ямар дүр төрхөөр гарч ирэх бол гэдэг нь загвар, шоу бизнес сонирхогчдын анхаарлыг татдаг уламжлалтай.

Клум өмнө нь Клеопатра, эмгэн, сүнс, мангас, гүнж, харь гаригийн хүн, тэр байтугай чийгийн улаан хорхойн дүрд хувирч байв. Харин энэ удаа тэрээр загварын хамгийн нэр хүндтэй арга хэмжээний нэг болох “Met Gala 2026”-д Хэллоуины өнгө аястай хувцаслан ирсэн нь шинжээчдийн хурц шүүмжлэлд өртжээ.

Үдэшлэгийн сэдэв “Костюмын урлаг” байсан бөгөөд Хайди Клум гантиг хөшөөний дүрээр улаан хивсэн дээр гарсан байна. Гэвч түүний сонголтыг дээд, тансаг загварын уур амьсгалтай нийцээгүй гэж үзсэн хүмүүс олон байв.

Хайди Клум

Шүүмжлэл дагуулсан шалтгаан:

  1. Олон хүн түүнийг танихад бэрх байсан
  2. Хувцаслалт нь Хэллоуины дүр хувиргалттай төстэй харагдсан
  3. “Met Gala 2026”-ын хамгийн муу хувцаслалтын нэгээр нэрлэгджээ

Ингэснээр “Хэллоуины Хатан хаан” гэгддэг Хайди Клум энэ удаа “Met Gala 2026”-ын улаан хивсэн дээр загварын зоригтой туршилт хийсэн ч хүлээлтээс зөрсөн дүр төрхөөрөө анхаарал татлаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Чечету 5 сар 6, 2026 - 04:42

Met Gala дээр хүмүүс үнэхээр этгээд хувцасладаг шүү

Reply
Тогрул 5 сар 6, 2026 - 04:48

Зарим хүнд таалагдсан байх, заримд нь хэтрүүлэг санагдсан байх

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй