В.Путин хилийн чанад дахь иргэдээ хамгаалахад армийг дайчлах хуульд гарын үсэг зурлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Путин хилийн чанарт иргэдээ армиар хамгаалах хууль батлав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаад улс орнуудын шүүхээс Оросын иргэдийг баривчлах, эрүүгийн болон бусад хэлбэрээр мөрдөн мөшгих тохиолдолд тэднийг хамгаалах зорилгоор Оросын армийг ашиглахыг зөвшөөрсөн хуульд гарын үсэг зурлаа.

Уг баримт бичгийн дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч Орос улсын оролцоогүйгээр эрх мэдэл олгогдсон гадаадын болон олон улсын шүүхүүдийн хавчлага, мөрдөн мөшгилтөөс иргэдээ хамгаалахын тулд ОХУ-ын Зэвсэгт хүчний анги нэгжүүдийг илгээх боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн хуульд зааснаар, Ерөнхийлөгчийн шийдвэрээр төрийн байгууллагууд бусад улсын шүүхээс Оросын иргэдийг баривчлах, эрүүгийн болон бусад хэлбэрээр мөрдөн шалгах тохиолдолд тэднийг хамгаалах арга хэмжээг мөн адил авах ажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй