70 настай эр хуримын зочин болж жүжиглэн, мөнгөтэй дугтуйнууд хулгайлжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
70 настай эр хуримын зочин болж жүжиглэн, мөнгөтэй дугтуйнууд хулгайлжээ

Өмнөд Солонгост өдгөө 70 настай нэгэн эрийг бусдын хуримын ёслолоос бэлгийн мөнгөтэй дугтуйнууд хулгайлсан хэрэгт буруутган шүүжээ. Энэ тухай “Yonhap News” агентлаг мэдээлэв.

Хэрэг явдал 2025 оны зургаадугаар сарын 14-ний өдөр Пусан хотод болжээ. Шүүхийн материалаас үзвэл, тус эр Чин-гу дүүргийн хуримын ордны ёслолын танхимд нэвтэрч, өөрийгөө уригдсан зочин хэмээн танилцуулсан байна. Улмаар хүлээн авах, бүртгэлийн хэсэг рүү дөхөж очоод дотроо тус бүр 10,000 вон бүхий бэлгийн мөнгөтэй 17 ширхэг дугтуйг хулгайлан авчээ.

Уг гэмт хэргийг танхимын хяналтын камерын бичлэг болон сэжигтний нэвтрэх хэсэгт үлдээсэн хувийн мэдээллийн тусламжтайгаар шуурхай илрүүлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад тухайн эр хохирогч болох шинэхэн хосуудад 1.2 сая воны нөхөн төлбөр төлж, тэдний гомдолгүй гэсэн зөвшөөрлийг авч чаджээ.

Шүүгч шийдвэр гаргахдаа тус этгээд өмнө нь үүнтэй ижил төстэй хэргээр хэд хэдэн удаа хуулийн хариуцлагад татагдаж байсныг онцолсон ч хохирлыг бүрэн барагдуулж, хосуудтай тохиролцсон нөхцөл байдлыг харгалзан үзэж, ялыг хөнгөлөн 2 жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй