Түүхэнд анх удаа: АНУ-ын 250 жилийн ойгоор Цагаан ордны талбайд UFC тулаан зохион байгуулна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
UFC Freedom 250

АНУ-ын засаг захиргааны төв цэг болох Цагаан ордны өмнөд зүлгэн талбайд холимог тулааны дэлхийн хамгийн том холбоо болох UFC-ийн түүхэн арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг албан ёсоор эхлүүлжээ. Энэхүү урьд өмнө үзэгдээгүй өвөрмөц шоу нь АНУ байгуулагдсаны түүхт 250 жилийн ойд зориулагдсан бөгөөд “UFC Freedom 250” нэртэйгээр 2026 оны зургаадугаар сарын 14-ний өдөр болохоор төлөвлөгдсөн байна. (Эх сурвалж: BBC)

Уг түүхэн үйл явдлыг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт нар санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд Цагаан ордны түүхэнд анх удаа мэргэжлийн спортын ийм нүсэр хэмжээний тэмцээнийг зохион байгуулах гэж буй хуудас юм. Одоогоор яригдаж буй тулааны хуваарьт холимог тулаан сонирхогчдын хорхойг хүргэсэн дараах супер одод багтжээ.

  • Гол тулаан: UFC-ийн хөнгөн жингийн аварга Илиа Топуриа болон Жастин Гэйжи нар цаг хугацааны шилдэг тулаанаа хийнэ.
  • Хүнд жингийн тулаан: Хүнд жингийн завсрын аваргын төлөөх Алекс Перейра болон Сирил Ган нарын ширүүн өрсөлдөөн яригдаж байна.

Үзэгчдийн багтаамж болон зохион байгуулалтын сорилтууд

Цагаан ордны өмнөд талбайд тусгайлан засах октагон рингэнд тулаан өрнөх бөгөөд тухайн хэсэгт 4000-5000 орчим хүндтэй зочин хүлээн авч суулгахаар тооцсон байна. Харин талбайд шууд нэвтэрч чадаагүй олон мянган хөгжөөн дэмжигчдэд зориулж ойролцоох Ellipse талбайд тусгай “fan fest” болон шууд дамжуулалтын томоохон дэлгэцүүд бүхий бүсийг байгуулахаар төлөвлөжээ.

Хэдийгээр маш сонирхолтой арга хэмжээ хэдий ч гадаа задгай талбайд зохион байгуулагдах тул UFC-ийн удирдлагуудын зүгээс дараах логистикийн хүндрэлүүд үүсэж болзошгүйг онцлон анхаарч байна.

  • Цаг агаарын гэнэтийн өөрчлөлт (бороо, халуун)
  • Задгай талбайн шавж, шумуулны нөлөө
  • Ерөнхийлөгчийн өргөөний аюулгүй байдлын өндөржүүлсэн хамгаалалт

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй