Японы ахлах дасгалжуулагч Д.Окетани: “Бид Ш.Энхийн-Одыг ийм сайн тоглогч гэдгийг мэдээгүй”

0 comments
Nippon Life Cup 2026

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг “Nippon Life Cup 2026” тэмцээний хүрээнд Азийн хүчирхэг Японы шигшээ багтай хоёр нөхөрсөг тоглолт хийлээ. Тус тоглолтуудад энэ зун NBA-гийн “Orlando Magic” багийн бүрэлдэхүүнд оролцон “Summer League”-д тоглосон Ш.Энхийн-Од нийт 51 оноо авч, онцгой тоглолт үзүүлсэн юм.

Ш.Энхийн-одын үзүүлсэн үзүүлэлтүүд:

  • Эхний тоглолт: 33 оноо, 14 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалт
  • Хоёр дахь тоглолт: 18 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 9 оновчтой дамжуулалт

Японы дасгалжуулагч болон тоглогчийн сэтгэгдэл

Эхний тоглолтын дараа Японы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дайсуке Окетани болон хамгаалан тоглогч Такашима Шинжи нар Монголын багийн лидер Ш.Энхийн-одын ур чадварыг өндрөөр үнэлжээ.

“Бид Ш.Энхийн-Одыг ийм сайн тоглогч гэдгийг мэдээгүй. Түүнийг тухтай тоглуулсан учраас бид хожигдлоо. Хоёр дахь тоглолтод түүн дээр илүү анхаарах болно.”

Японы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дайсуке Окетани

“Ш.Энхийн-Од том биетэй, бөмбөг аваад эхний алхам нь их хурдан мөн үсрэлттэй шидэлт хийдэг нь түүний давуу тал. Тэр бол манай улсын дээд лигт тийм ч олон харагддаггүй тоглогч.”

Японы шигшээ багийн тоглогч Такашима Шинжи

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй