Жастин Бибер ДАШТ-2026 финалын завсарлагааны шоунд оролцож магадгүй

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Джастин Бибер

ФИФА 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтын завсарлагааны шоунд Канадын дуучин Жастин Биберийг оролцуулах боломжийг авч үзэж байгаа талаар TMZ эх сурвалжууддаа тулгуурлан мэдээлжээ.

Мэдээлэлд дурдсанаар, Бибер финалын шоуны тайзнаа Мадонна, Шакира болон БНСУ-ын BTS хамтлагтай хамт гарах магадлалтай байна. Одоогоор ФИФА энэ талаар албан ёсны эцсийн шийдвэрээ зарлаагүй байна.

Финал “Метлайф” цэнгэлдэхэд болно

2026 оны ДАШТ АНУ, Канад, Мексикт үргэлжилж байгаа бөгөөд тэмцээн 7-р сарын 19-нд өндөрлөнө. Финалын тоглолт АНУ-ын Нью-Жерси мужийн Ист-Ратерфорд хот дахь “Метлайф” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах юм.

Хэрэв Жастин Биберийн оролцоо батлагдвал ДАШТ-ий финалын завсарлагааны шоу дэлхийн поп хөгжмийн томоохон нэрсийг нэг тайзнаа цуглуулсан онцгой тоглолт болох төлөвтэй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй