ХБНГУ-д нэгэн багш 17 жилийн турш эмнэлгийн чөлөөтэй байж, цалингаа авсаар иржээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
17 жил эмнэлгийн чөлөөтэй байж цалин авсан багшийг шалгаж байна

ХБНГУ-д 2009 оноос хойш эмнэлгийн чөлөө авч, бараг 17 жилийн турш хичээл заагаагүй багш эмэгтэйд холбогдох хэргийг шалгаж байна. Түүнийг өвчтэй гэж худал хэлэн, хууль бусаар цалин, тэтгэмж авч байсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа тухай Die Zeit хэвлэл мэдээллээ.

Дуйсбург хотын прокурорын газраас мэдээлснээр, тус эмэгтэйн гэрт нэгэнт нэгжлэг хийсэн байна. Тэрээр ажил олгогчдоо эрүүл мэндийн байдлын талаар худал мэдээлэл өгч, урт хугацааны чөлөөтэй байх хугацаандаа өөр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байсан байж магадгүй гэж мөрдөн байцаагчид үзэж байна.

Натуропат ба стартапын уралдаан

Мөрдөн шалгах ажиллагааны хувилбараар, тус эмэгтэй багшийн үүргээ биелүүлэх боломжгүй гэж мэдэгдэж байсан ч натуропат (байгалийн аргаар эмчлэгч)-аар ажиллаж, тэр ч байтугай стартап уралдаанд оролцож байжээ. Сэжиглэгдэж буй эдгээр үндэслэлүүд батлагдвал түүнд залилан мэхлэх гэмт хэргээр хариуцлага хүлээлгэж болзошгүй юм.

Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуустал багшид холбогдох сахилгын хэргийг түр зогсоосон байна. Эрүүгийн хэргийн шийдвэр эцсийн шийдвэрт нөлөөлнө гэж Боловсролын яамнаас тайлбарлалаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй