“Ханхуур” пикчерсийн бүтээл “ОВГОР” уран сайхны киноны БНСУ дахь үзвэрийн тасалбар бүрэн борлуулагдаж, үзэгчдийн хүсэлтээр нэмэлт хуваарь гаргахаар болжээ.
Тодруулбал, 2026 оны аравдугаар сарын 23-нд БНСУ-ын “Seoul Mongol Town”-д болох үзвэрийн тасалбар 100 хувь борлогдсон байна. Үүнтэй холбоотойгоор нэмэлт цаг гаргахаар болсон бөгөөд бусад өдрүүдийн үзвэрийн тасалбарын борлуулалт 50 хувьд хүрчээ.
Зүүнхараа, Багануурт мөн нэмэлт үзвэр гаргана
“ОВГОР” киноны орон нутгийн үзвэрүүд мөн үргэлжилж байна.
Зүүнхараа болон Багануур хотод зохион байгуулсан эхний өдрийн үзвэрүүдийн тасалбар бүрэн борлогдсон тул үзэгчдийн хүсэлтээр нэмэлт үзвэрүүд гаргахаар болсон байна. Ингэснээр тус кино БНСУ болон орон нутгийн үзвэрүүдэд хуваариа нэмэгдүүлж, үзэгчдийн эрэлттэй хэвээр байна.
