Канадын Донна-Жин Уайлд планк байрлалыг яг 5 цаг барьж, дэлхийн шинэ дээд амжилт тогтоожээ.
Энэхүү түүхэн амжилтыг 2026 оны 10-р сарын 6-нд АНУ-ын Юта мужид болсон Huntsman World Senior Games нэр хүндтэй спортын наадмын нээлтийн үеэр тогтоосон байна.
61 настай Донна-Жин Уайлд хүний биеийн боломж насны хязгаараар хэмжигдэхгүй гэдгийг дахин харуулжээ.
Тэрээр 2024 оны 3-р сард мөн 4 цаг 30 минут 11 секунд планк байрлал барьж, Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоож байсан юм. Үүнээс гадна Донна-Жин 2024 оны сүүлээр өөр нэг амжилтаараа Гиннесийн амжилтын номд нэрээ бичүүлжээ. Тэр үед 59 настайдаа нэг цагийн дотор 1 575 удаа суниасан байна.
