“Алтан бөмбөг” шагналын шилдэг 20 нэр дэвшигчийг нэрлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Алтан бөмбөг

Энэ улирлын дүнгээр хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй хувийн шагнал болох “Алтан бөмбөг” (Ballon d’Or) хүртэх магадлалтай 20 тоглогчийн чансааг танилцууллаа.

Харри Кейн чансааг тэргүүлж байна

Goal цахим хуудасны мэдээлснээр, одоогоор Английн шигшээ баг болон Мюнхены “Бавария” клубийн довтлогч Харри Кейн гол фаворитоор нэрлэгдэж байна.

Кейны гол өрсөлдөгчөөр түүний багийн анд Майкл Олисе болон Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе нар тодорчээ. Харин Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси чансааны тавдугаар байранд бичигдсэн байна.

Шилдэг 20 нэр дэвшигчийн жагсаалт

“Goal” сэтгүүлээс гаргасан шилдэг 20 нэр дэвшигч:

  1. Харри Кейн (“Бавария”, Англи);
  2. Майкл Олисе (“Бавария”, Франц);
  3. Килиан Мбаппе (“Реал”, Франц);
  4. Усман Дембеле (ПСЖ, Франц);
  5. Лионель Месси (“Интер Майами”, Аргентин);
  6. Эрлинг Холанд (“Манчестер Сити”, Норвеги);
  7. Ламин Ямаль (“Барселона”, Испани);
  8. Хвича Кварацхелия (ПСЖ, Гүрж);
  9. Деклан Райс (“Арсенал”, Англи);
  10. Луис Диас (“Бавария”, Колумби);
  11. Ашраф Хакими (ПСЖ, Марокко);
  12. Витинья (ПСЖ, Португал);
  13. Винисиус Жуниор (“Реал”, Бразил);
  14. Микель Оярсабаль (“Реал Сосьедад”, Испани);
  15. Габриэл Магальяйнс (“Арсенал”, Бразил);
  16. Лаутаро Мартинес (“Интер”, Аргентин);
  17. Бруну Фернандеш (“Манчестер Юнайтед”, Португал);
  18. Букайо Сака (“Арсенал”, Англи);
  19. Джуд Беллингем (“Реал”, Англи);
  20. Исмаэль Сайбари (“Бавария”, Марокко).

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй