А.Ундраа УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийг тэргүүлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
А.Ундрааг

УИХ дахь Үндэсний эвслийн төлөөлөл өнөөдөр /2026.04.14/ мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байр сууриа танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа парламент дахь эмэгтэй гишүүдийн шинэ бүтэцтэй холбоотой мэдээлэл өгсөн байна.

Түүний хэлснээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр УИХ-ын эмэгтэй гишүүдийн уулзалт болжээ. Уг уулзалтад УИХ-д суудалтай 32 эмэгтэй гишүүнээс 18 нь оролцсон бөгөөд гадаад томилолттой, эмнэлэгийн чөлөөтэй болон бусад уулзалттай байсан гишүүдээс бусад нь хамрагдсан гэж үзэж болохыг тэр онцолсон байна.

Энэ уулзалтаар УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийг байгуулж, удирдлагыг нь сонгосон байна. Тодруулбал, УИХ-д суудалтай таван нам, эсвлийн эмэгтэй гишүүдийн төлөөлөлүүд А.Ундрааг тус бүлгийн даргаар сонгожээ.

“2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр УИХ-ын эмэгтэй гишүүд уулзалт зохион байгууллаа. Үүнд УИХ-д байгаа 32 эмэгтэй гишүүний 18 нь оролцсон. Гадаад томилолттой, эмнэлэгийн чөлөөтэй болон өөр уулзалттай гишүүдээс бусад нь оролцсон гэж ойлгож болно. Энэ уулзалтаар УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргыг сонгосон. Үүнд УИХ-д суудалтай таван нам, эсвлийн эмэгтэй гишүүдийн төлөөлөлүүд миний бие А.Ундрааг эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар сонгосон” хэмээн А.Ундраа мэдэгдлээ.

  • УИХ-ын эмэгтэй гишүүдийн уулзалт 2026 оны дөрөвдүгээр сарын 13-нд болсон.
  • 32 эмэгтэй гишүүнээс 18 нь уулзалтад оролцжээ.
  • Эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар А.Ундрааг сонгосон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй