Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 10 гаруй тохиолдол бүртгэгджээ

0 comments
Баавгай суурьшлын бүс рүү орсон 10 гаруй тохиолдол бүртгэгджээ

2026 онд хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 10 гаруй тохиолдол бүртгэгдсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Сүүлийн үед Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн суурьшлын бүс болон Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр орчимд баавгай орж ирсэн тохиолдлууд бүртгэгдээд байгаа юм.

БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын Биологийн олон янз байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Хандармаа энэ асуудлаар мэдээлэл өгөхдөө “2026 онд хүрэн баавгай суурьшлын бүс рүү орсон 10 гаруй тохиолдол Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад бүртгэгдээд байна. Эдгээр тохиолдол бүрд аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдал, орон нутгийн онцгой комисс хамтраад тухайн амьтныг айлгаж, цочоолгүйгээр хөөж үргээх арга хэмжээ авч байгаа. Баавгай суурьшлын бүс рүү дөхөх шалтгааныг судалж байгаа” гэлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй