Австралид сошиал сүлжээний хориг өсвөр насныханд бараг нөлөөлсөнгүй

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Австралийн сошиал хориг үр дүн багатай байна

Австралид 2025 оны арванхоёрдугаар сард 16-аас доош насныханд зориулан сошиал сүлжээ ашиглах хориг хэрэгжиж эхэлсэн ч энэ арга хэмжээ өсвөр насныхны онлайн хэрэглээг мэдэгдэхүйц бууруулаагүй байна. Sky News-ийн мэдээлснээр, шинэ судалгаанд 16-аас доош насны хүүхдүүдийн 85 орчим хувь нь хоригийг үл харгалзан сошиал сүлжээ ашигласан хэвээр байгааг дурджээ.

Судалгаагаар тэдний платформд зарцуулдаг хугацаа ч бараг өөрчлөгдөөгүй байна. 12-13 насны хүүхдүүдийн өдөр тутмын хэрэглээ өмнөх түвшиндээ үлдсэн бол 14-15 насныхны дунд энэ үзүүлэлт 69 хувь болж буурчээ. Харин 16-аас дээш насныхны хэрэглээ 9 хувиар өссөн байна.

Хэвлэлд онцолсноор, дэлхийд анхных гэж нэрлэгдсэн Австралийн энэ хориг нь өндөр эрсдэлтэй гэж тооцогддог цахим платформуудад өсвөр насныхан хэр их цаг зарцуулж байгаад бодитой өөрчлөлт авчраагүй байна.

Өөр хаяг, хуурамч нас ашиглаж байна

Өсвөр насныхан хоригийг тойрохдоо ихэвчлэн бусдын хэрэглэгчийн бүртгэлийг ашиглах эсвэл өөрийн насыг худал заасан шинэ хаяг нээх аргыг хэрэглэж байгаа аж.

Энэ нь сошиал сүлжээний насны хязгаарлалтыг зөвхөн хуульчилж тогтоох нь хангалтгүй байж болохыг харуулж байна. Хэрэгжилтийн бодит хяналт сул хэвээр байвал өсвөр насныхан хоригийг техникийн болон бүртгэлийн энгийн аргаар даван гарах боломжтой хэвээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй