Blackpink хамтлагийн гишүүн Женни “Fallen Angel” шинэ цомгоо энэ долоо хоногт гаргана

0 comments
Женни

“Blackpink” хамтлагийн гишүүн, дуучин Женни энэ долоо хоногийн сүүлээр “Fallen Angel” нэртэй шинэ богино хэмжээний цомгоо (EP) гаргахаар болсныг түүний “OA” агентлаг 2026 оны наймдугаар сарын 24-нд албан ёсоор мэдэгдлээ. Цомгийг пүрэв гарагт эхлээд цахимаар цацаж, дараа нь биет хувилбараар борлуулж эхлэх юм.

Цомгийн бүтэц ба багтсан уран бүтээлүүд

Шинэ цомог нь цахим болон биет гэсэн хоёр өөр хувилбартайгаар үзэгчдийн хүртээл болох бөгөөд биет хувилбарт фэнүүдэд зориулсан нэмэлт дуунууд багтжээ.

Цомгийн хувилбаруудад багтах дууны жагсаалт:

  • Цахим хувилбар: “Fallen Angel”, “Less than a Lover”, “Heaven”,
  • Биет хувилбарт нэмэгдэх бонус дуунууд: “Sweettooth”, “Lockitdown”, “Face”.

Дуучны сэтгэгдэл

Шинэ цомгийнхоо талаар Женни “Эдгээр дуунууд эцэст нь “Fallen Angel” цомгоор гарч байгаад би маш их баяртай байна. Та бүхэн уран бүтээлүүдийг сонсоно гэж найдаж байна” хэмээн сонсогчидтойгоо сэтгэгдлээ хуваалцсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй