Меган Фокс OnlyFans-тэй төстэй өөрийн хуудсаа нээлээ

0 comments
Меган Фокс

Холливудын жүжигчин Меган Фокс OnlyFans-тэй төстэй хэлбэрийн төлбөртэй контентын платформ дээр өөрийн хуудсаа нээжээ. Энэ талаар Daily Mail мэдээлсэн байна.

Меган Фокс Subs.com нэртэй шинэ платформд төлбөртэй контент бүхий аккаунт нээсэн бөгөөд захиалагчид нь “өөр хаанаас ч олох боломжгүй” видео, зураг, нийтлэлээс гадна жүжигчний утсаараа авсан бичлэгүүд болон түүний “илүү хувийн тал”-тай шууд танилцах боломжтой гэжээ.

Гэхдээ Daily Mail-ийн мэдээлснээр, Фокс уг сайтын зүгээр нэг контент бүтээгч биш бөгөөд хамтран эзэмшигчдийн нэг аж.

“Меган Subs дээр зүгээр нэг хуудас нээж байгаа юм биш. Тэр шийдвэр гаргах түвшинд оролцож, платформыг хөгжүүлэхэд бидэнтэй хамтран ажиллаж байна” гэж Subs.com-ийн хамтран үүсгэн байгуулагч Тим Стоукли хэлжээ.

Үүнээс өмнө Фокс бэлгийн сулралын эмчилгээний эмийн шинэ сурталчилгааны кампанит ажлын нүүр царай болсон байна. Жүжигчин уг төсөлд оролцохдоо өөрийгөө “энэ дүрд төрсөн мэт” мэдэрсэн бөгөөд өөрөөс нь илүү тохирох хүн олоход хэцүү болов уу гэж бодсоноо ярьжээ.

Гэхдээ зураг авалтын үеэр өнгө аясыг бага зэрэг зөөлрүүлэх шаардлагатай болсон аж. Кампанит ажлын зохиогчид нэлээд зоримог хошигнол, далд утгатай санаа олон санал болгосон тул Фокс заримыг нь “арай зөөлрүүлэх”-ийг хүссэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй