Пак Шин Хе, Че Тэ Жүн нарын гэр бүл охинтой болжээ

1 comment
Пак Шин Хе, Че Тэ Жүн нарын гэр бүл охинтой болжээ

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Шин Хе, Че Тэ Жүн нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Пак Шин Хегийн харьяалагддаг SALT Entertainment агентлаг есдүгээр сарын 22-нд түүнийг охин төрүүлсэн талаар албан ёсоор мэдээлсэн байна.

Агентлагийн мэдэгдэлд “Пак Шин Хе өнөөдөр охинтой боллоо. Ээж, хүүхдийн биеийн байдал одоогоор сайн байна” гэжээ. Ингэснээр жүжигчин хосын гэр бүл дөрвөн гишүүнтэй болж байна.

Пак Шин Хе, Че Тэ Жүн нар 2022 оны нэгдүгээр сард хуримаа хийсэн юм. Тэд мөн оны тавдугаар сард анхны хүүхэд болох хүүгээ өлгийдөн авч байжээ. Ийнхүү анхны хүүхдээ төрүүлснээс дөрвөн жилийн дараа хос хоёр дахь хүүхдээ угтан авч байна. Энэ удаа тэд охинтой болсон талаар агентлаг нь мэдээллээ.

Хоёул сүүлийн жилүүдэд уран бүтээлдээ идэвхтэй ажиллажээ

Пак Шин Хе хамгийн сүүлд tvN телевизийн “Undercover Miss Hong” олон ангит кинонд тоглосон бөгөөд уг бүтээл өнгөрсөн гуравдугаар сард үзэгчдэд хүрч дууссан байна. Тэрбээр гэр бүлийн амьдралынхаа зэрэгцээ жүжигчний карьераа үргэлжлүүлсээр иржээ.

Че Тэ Жүн харин KBS2 сувгийн “Iron Family” олон ангит кинонд оролцсон байна. Тус цуврал өнгөрсөн оны нэгдүгээр сард цацагдаж дуусжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Лувсан 9 сар 25, 2026 - 12:15

Ямар хөөрхөн юм бэ, залуу гэр бүлд аз жаргал хүсье

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй