Өмнөд Африкийн шигшээ багт 1:0 харьцаатайгаар дуулиантай хожигдсон Өмнөд Солонгосын багийн эргэн тойронд нэгэн сонирхолтой үйл явдал өрнөлөө. Хэсэгтээ гуравдугаар байр руу унасан солонгосчууд одоо бусад хэсгийн үр дүнг харж, шилдэг гуравдугаар байраар плей-оффт шалгарах эсэхээ шийдэх эгзэгтэй мөчид ирээд байна.
Тоглолтын дараах албан ёсны хэвлэлийн бага хурал дээр Өмнөд Солонгосын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо-оос сэтгүүлчид маш хачирхалтай асуулт асуусан нь түүнийг хэсэг хугацаанд үг дуугүй болгож, шоконд оруулжээ.
Сэтгүүлчид юуны тухай асуув?
Уг тоглолтод Өмнөд Солонгосын шигшээ баг дэндүү сул, ямар ч идэвхгүй тоглолт үзүүлсэн тул сэтгүүлчид үүний цаана техникийн бус, өөр ямар нэгэн гэнэтийн таагүй нөхцөл байдал үүссэн, магадгүй баг нийтээрээ хордлогод орсон байж магадгүй гэж сэжиглэсэн байна.
Тэд дасгалжуулагчаас шуудхан ингэж асуужээ:
“Тоглолтын өмнө багийн дотор нийтийг хамарсан хоолны хордлого ч гэдэг юм уу, ямар нэгэн урьдчилан тааварлашгүй гэнэтийн зүйл тохиолдсон уу? Хэрэв тийм зүйл болоогүй бол багийн өнөөдрийн үзүүлсэн тоглолтыг ойлгох эсвэл хүлээн зөвшөөрөхөд үнэхээр бэрх байна.”
Дасгалжуулагчийн хариулт
Энэхүү асуултад нэлээд гайхаж, цочирдсон ахлах дасгалжуулагч Хон Мён Бо тоглолтын чанар үнэхээр хангалтгүй байсныг нуугаагүй бөгөөд хордлогын тухай цуурхлыг няцаасан байна.
Тэрээр хариулахдаа: “Өнөөдрийн тоглолтын чанар маш муу байсан нь үнэн. Гэхдээ багийн тоглолтод сөргөөр нөлөөлөхүйц тиймэрхүү (хоолны хордлого зэрэг) зүйл огт болоогүй гэдгийг хэлье. Гэхдээ нэг үнэн зүйл бол бид өнөөдөр энэ удаагийн дэлхийн аваргын гурван тоглолтоосоо хамгийн тааруу, хамгийн муу тоглолтоо үзүүллээ” хэмээн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.