Дэлхийн хамгийн хөгшин муурын эзэн урт насалсан нууцыг нь ярьжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Милли

Их Британийн 71 настай Лесли Гринхоу өөрийн муурыг дэлхийн хамгийн хөгшин муур гэж үздэг байна. Тэрээр Manchester Evening News-д өгсөн ярилцлагадаа Милли нэртэй тэжээвэр амьтныхаа урт насалсан нууцыг хуваалцжээ.

Милли 31 настай гэж эзэн нь хэлэв

Гринхооугийн хэлснээр, Милли одоо 31 настай. Тэр муур ийм урт насалсан нь зөвхөн рашаан ус уудаг, мөн үд дунд хүртэл сэрдэггүй зуршилтай нь холбоотой байж магадгүй гэж үзэж байна.

Мөн эзэн нь Миллиг сам хорхой, яргай загас болон буйдан дээрх тэврэлтээр байнга эрхлүүлдэг аж.

Гринхоу Миллиг “жинхэнэ тэмцэгч” гэж нэрлэжээ. “Милли хүний насаар ойролцоогоор 146 настай. Энэ өөрөө ихийг хэлж байна гэж бодож байна. 146 настай байна гэдэг ямар байхыг төсөөлөөд үз. Би төсөөлж ч чадахгүй. Ийм санаанд багтамгүй насанд яст мэлхий зэрэг амьтад л хүрдэг байх” гэж тэр ярьсан байна.

Эзэн нь Гиннесийн номд оруулахыг мөрөөддөг

Гринхоугийн хэлснээр, Миллиг анх түүний эхнэр Паула тэжээж эхэлжээ. 2020 онд Паула нас барсан бөгөөд тэр үед Лесли болон Милли хоёул энэ гарзыг маш хүндээр туулсан байна.

Эзнийх нь ярьснаар, муур хоол идэхээс татгалзаж, түүн дээр байнга сууж тайвширдаг байжээ. Гринхоу эхнэр нь амьд байсан бол тэдний муур урт насалсан амжилтаараа бахархах байсан гэдэгт итгэлтэй байна.

Лесли Гринхоугийн мөрөөдөл нь Миллиг Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүлэх явдал аж. Гэсэн ч муурын насыг нотлох албан ёсны бичиг баримт байхгүй тул энэ боломжтой эсэхэд тэр эргэлзэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй