Холливудын жүжигчин Дуэйн Жонсон гэнэтийн хувиралтаараа шүтэн бишрэгчдээ гайхшрууллаа. Түүнийг халзан толгой, хүчирхэг булчин шөрмөстэйгөөр нь харах дассан үзэгчид энэ удаад буурал буржгар үстэй, ширүүн сахалтай, илт хөгширсөн царайтайгаар зураг авалтын талбайд гарахыг нь харжээ.
54 настай Жонсоны зургийг Нью-Йорк хотын Бруклинд “Lizard Music” киноны зураг авалтын үеэр авсан байна. Энэхүү дүрдээ зориулж жүжигчин беж өнгийн цув, ижил өнгийн малгай, цэнхэр цамц, хээтэй зангиа болон сул загварын өмд өмсжээ. Мөн нүүр будалт болон тусгай наалтуудын тусламжтайгаар буурал үстэй, нүүрэндээ үрчлээ, сэвх толбо бүхий өндөр настан болж хувирсан байна.
Найруулагч Бенни Сафдигийн уг бүтээлд Жонсон “Тахиа хүн” хочит настай эрийн дүрийг бүтээж байгаа аж. Киноны үйл явдалд нэгэн хүү шөнийн цагаар гүрвэлүүд хөгжим тоглодог нууцлаг нэвтрүүлгийг олж үзэн, улмаар Клаудиа нэртэй тахиаг дагуулан явдаг хачин сонин эртэй танилцдаг. Тэд хамтдаа гайхамшигт нууцыг нээх аялалд гардаг тухай өгүүлдэг байна.
Тус бүтээлд түүнчлэн Рэйчел МакАдамс, Жефф Голдблюм, Колман Доминго, Алисиа Силверстоун, Режина Холл зэрэг алдартай жүжигчид хамтран тоглож байна.
