Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 16 дахь ялалтаа байгуулж, ялагдалгүй амжилтаа үргэлжлүүллээ.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 14-нд Дэлхийн боксын зөвлөлийн (WBC) WBC USA super featherweight буюу 58.97 кг-ын жингийн аваргын бүсний төлөө Тажикистаны боксчин Мухаммад Якубовтой тулалдаж, өрсөлдөгчөө ялсан байна.
Мухаммад Якубов уг тулаанаас өмнө мэргэжлийн боксын рингэнд 25 удаа хүч сорьж, 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй явжээ. Харин Э.Цэндбаатар өмнөх 15 тулаандаа дараалан ялалт байгуулсан амжилттай байв.
Ийнхүү Монголын боксчин мэргэжлийн боксын 16 тулаанд нэг ч ялагдал хүлээгээгүй амжилтын эзэн боллоо.

