Мэргэжлийн боксын рингэнд өрсөлдөж буй МУГТ Э.Цэндбаатар дараагийн тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовын эсрэг хийхээр болжээ. Хоёр боксчны тулаан арваннэгдүгээр сарын 13-нд АНУ-ын Техас мужид болох товтой байна.
Уг тулааныг анх өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогджээ. Харин шинэ товоор тэд WBC холбооны super featherweight буюу 130 фунтын жинд хүч үзэх юм.
Якубов 23 ялалтынхаа 12-ыг хугацаанаас өмнө авчээ
Э.Цэндбаатарын өрсөлдөгч Мухаммад Якубов мэргэжлийн бокст нийт 24 тулаан хийж, 23 ялалт байгуулсан үзүүлэлттэй. Түүний 23 ялалтын 12 нь хүнд цохилтоор дууссан бөгөөд жингийнхээ чансааны долдугаар байрт бичигдэж байгаа аж.
Ийнхүү Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд өндөр үзүүлэлттэй, чансаа дээгүүр өрсөлдөгчтэй тулалдахаар бэлтгэж байна. Дөрөвдүгээр сараас хойшлогдсон энэхүү тулаан арваннэгдүгээр сарын 13-нд Техаст болохоор товлогджээ.
