БНСУ-ын Жэжү аралд зохион байгуулагдсан “Жэжү ультра марафон-2026” хэт холын зайн гүйлтийн тэмцээнд Монголын “Mongolian Elite Runners” клубийн 14 тамирчин оролцож, амжилт үзүүлжээ.
Солонгосын Хэт холын марафон гүйлтийн холбоо (KUMF)-ноос 25 дахь жилдээ зохион байгуулж буй тус тэмцээн 50, 100, 200 километрийн зайн төрлөөр болсон байна.
Монголын тамирчид 50 км-ийн зайд өрсөлдсөн бөгөөд дөрвөн тамирчин олон улсын хэмжээний мастер, нэг тамирчин спортын мастер, нэг тамирчин спортын дэд мастер, нэг тамирчин спортын нэгдүгээр зэргийн болзол хангажээ.
50 км-ийн зайд оролцсон Монголын тамирчдын амжилт
| Тамирчны нэр | Амжилт | Хангасан болзол |
|---|---|---|
| Т.Шийтэрчулуун | 3:11:07 | ОУХМ |
| Ө.Отгонзаяа | 3:11:57 | — |
| А.Мандах | 3:20:27 | ОУХМ |
| Ө.Бат-Эрдэнэ | 3:25:58 | ОУХМ |
| Г.Тамир | 3:46:40 | — |
| Ж.Ариунтуяа | 4:05:41 | СМ |
| Э.Аюушжав | 4:06:11 | — |
| Б.Бат-Итгэл | 4:08:32 | — |
| Д.Доржманлай | 4:10:03 | I зэрэг |
| П.Болормаа | 4:10:13 | ОУХМ |
| Ж.Адилзаяа | 4:12:44 | СДМ |
| Л.Уянга | 4:39:02 | — |
| Б.Байгалмаа | 5:46:32 | — |
| О.Оюунбаяр | 5:51:33 | — |
Эрэгтэй, эмэгтэйчүүдийн төрөлд Монголын тамирчид шалгарлаа
Эрэгтэйчүүд:
- Тэргүүн байр – Т.Шийтэрчулуун
- Дэд байр – Ө.Отгонзаяа
- Гутгаар байр – А.Мандах
Эмэгтэйчүүд:
- Тэргүүн байр – Ж.Ариунтуяа
- Дэд байр – П.Болормаа
- Гутгаар байр – Ж.Адилзаяа
Ийнхүү “Mongolian Elite Runners” клубийн 14 тамирчин 50 км-ийн зайг амжилттай туулж, долоон тамирчин хэт холын марафон гүйлтийн спортын цол, зэргийн болзол хангасан байна.
