Энэ сарын 3-ны өдөр цагдаагийн байгууллагад “Сургууль дээрээ байхдаа хутгалуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа явууллаа. Шалгалтаар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч нэгнийхээ гуянд гэмтэл учруулсан байдал тогтоогдсон байна.
Дээрх хүүхдүүд сургууль дээрээ хоорондоо тоглож байх үедээ зэвсгийн шинжтэй эд зүйл болох төмөр самаар (butterfly comb) санамсар болгоомжгүйгээр нэгнийгээ гэмтээжээ.
Эцэг эх болон худалдаа эрхлэгчдэд өгөх анхааруулга
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас дараах зөвлөмж, анхааруулгыг хүргэж байна:
- Эцэг, эх, асран хамгаалагчид: Хүүхдэдээ хутга болон бусад зэвсгийн шинжтэй, аюултай эд зүйл авч өгөхгүй байх, хараа хяналтаа сайжруулах.
- Худалдаа эрхлэгчид: Насанд хүрээгүй хүүхдэд зэвсгийн шинжтэй болон гэмтэл учруулж болзошгүй эд зүйлийг худалдаалахгүй байх.
