Хосууд тэжээвэр амьтнаа ёслолд оролцуулах боломжтой болов
Эквадорт гэрлэх гэж буй хосууд хуримын гэрчээрээ гэрийн тэжээвэр амьтнаа сонгох боломжтой болжээ. Шинэ журмын дагуу нохой, муур зэрэг тэжээвэр амьтад эзэдтэйгээ хамт ёслолд оролцож, гэрлэлтийн гэрчилгээн дээр сарвууны мөрөө үлдээх боломжтой байна.
Гэхдээ энэхүү “гарын үсэг” нь зөвхөн бэлгэдлийн шинжтэй бөгөөд хууль эрх зүйн хүчин төгөлдөр гэрчийн үүрэг гүйцэтгэхгүй. Гэсэн ч үйлчилгээ богино хугацаанд олон хүний сонирхлыг татжээ.
Тавдугаар сараас хойш 50 хос ашиглажээ
Шинэ журам энэ оны 5-р сард хэрэгжиж эхэлснээс хойш 50 хос тэжээвэр амьтнаа хуримын ёслолдоо гэрчийн дүрээр оролцуулсан байна. Энэ нь гэр бүлийн чухал мөчид хайртай амьтнаа хамт байлгахыг хүсдэг хүмүүсийн хувьд онцгой боломж болжээ.
Өмнө нь ижил төстэй практик Аргентин, Мексикт байсан ч тохиолдол бүрт эрх баригчдаас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай байв. Харин Эквадор энэ үйл явцыг хялбаршуулж, тэжээвэр амьтдын оролцоог илүү нийтэд хүртээмжтэй болгосон байна.
Ингэснээр Эквадор хуримын ёслолд гэрийн тэжээвэр амьтдыг бэлгэдлийн гэрчээр оролцуулах боломжийг албан ёсоор нээсэн улс болж байна.