Есөн хүүхдийн эцэг Борис Жонсон Европын төрөлтийг бууруулахыг уриалав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Борис Джонсон

Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон Европын орнуудад хандан төрөлтийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүдээсээ татгалзахыг уриаллаа.

Тэрээр энэ тухайгаа “Daily Mail” хэвлэлд бичсэн нийтлэлдээ дурдаад, төрөлт буурч буй хандлагыг “дэлхий дахинд сонсогдож буй хамгийн таатай мэдээ” хэмээн тодорхойлжээ.

Жонсон хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж буй энэ үед Европын орнуудын засгийн газруудыг ийм төрлийн хөтөлбөрөөс хол байхыг сануулсан байна. Экс ерөнхий сайдын үзэж буйгаар, хэрэв хиймэл оюун ухаан ирээдүйд ажилчдыг орлож чадахаар болбол хүн амын тоог нэмэгдүүлэх шаардлага байхгүй ажээ.

“Эдгээр найдвар төрүүлсэн шинэ хандлагууд нь дэлхийн хүн амын бодит бууралтад хүргэх бөгөөд энэ нь ямар нэгэн гамшиг биш юм. Харин ч тэсэхийн аргагүй хүнд ачаанаас анх удаагаа ангижирч, удаан хүлээсэн амсхийх боломж болох юм” гэж Жонсон бичжээ.

Сонирхолтой нь, Британийн ерөнхий сайд асан өөрөө есөн хүүхэдтэй юм. Түүний дөрвөн хүүхэд хуульч Марина Уилертай ханилсан 25 жилийн гэрлэлтийн (2018 он хүртэл) явцад төржээ. 2009 онд урлаг судлаач Хелен Макинтайраас нэг охинтой болсон бол одоогийн эхнэр Кэрри Саймондстой 2021 онд гэрлэснээс хойш дахин дөрвөн хүүхэдтэй болсон байна. Тэдний хамгийн бага хүүхэд нь өнгөрсөн оны тавдугаар сард мэндэлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй