Сургалтын төлбөрөө цуглуулахын тулд гүүрэн доор амьдарч буй Хятад залуу

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Тан Вэя

Хятадад нэгэн залуу коллежийн сургалтын төлбөрөө өөрөө олж цуглуулахын тулд гүүрэн доор амьдарч байна. Энэ талаар Хонконгд төвтэй South China Morning Post хэвлэл мэдээлжээ.

Өдгөө 19 настай Тан Вэй коллежид сурах зардлаа бие дааж олохоор шийдэж, үүний тулд гэрээсээ 100 орчим километрийн зайд орших хотыг зорин ажил хийхээр иржээ. Түүний гэр бүл чинээлэг бус учраас эцэг эхээсээ мөнгө гуйхыг хүсээгүй залуу хоол хүргэлтийн курьераар ажилд орсон байна. Түүний хэлснээр, эхний долоо хоногууд хамгийн хүнд байжээ. Тэрээр эхний долоо хоногт ердөө 200 юань олсон бөгөөд цахилгаан дугуйгаараа санамсаргүй байдлаар машиныг нь зурчихсан тул олсон мөнгөнийхөө талыг эзэнд нь өгөхөөс өөр аргагүйд хүрсэн байна.

Аадар борооноос хоргодон гүүрэн доор хоног төөрүүлж байна

Ирээдүйн оюутан хүү эхэндээ хотын паркад майханд хонодог байсан бол сүүлдээ аадар борооноос хоргодохын тулд гүүрэн доор амьдрах болжээ. Түүний бүх эд хөрөнгө нь ганцхан чемоданд багтдаг бөгөөд ердөө дөрвөн ээлжийн хувцастай аж.

Сургалтын төлбөрөө олохоор гүүрэн доор амьдарч байна

Тан Вэйн түүх орон нутгийн сонинд нийтлэгдсэнээр олон нийтийн анхаарлыг ихээр татсан байна. Үүний дараа хотын оршин суугчид түүнд тусалж эхэлжээ. Сайн дурынхан түүний Бобо нэртэй нохойд тэжээл авчирч өгсөн бөгөөд хичээлтэй байх хугацаанд нь нохойг нь харж өгөх санал тавьсан байна. Мөн тус хотын нэгэн томоохон компани залууд үнэ төлбөргүй байр, хоолоор хангаж, цалинтай гурван сарын ажил санал болгожээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй