Хууль зөрчсөн үйлдэл: Оюу Толгойг эсэргүүцэгчид жагсаалдаа бага насны хүүхэд оролцуулжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Оюу Толгойг эсэргүүцэгчид жагсаалдаа бага насны хүүхэд оролцуулжээ

Сүхбаатарын талбайд өрнөсөн Оюу Толгой төслийн гэрээг эсэргүүцэх иргэдийн жагсаалын үеэр бага насны хүүхдийг лоозон бариулан зогсоосон зураг цахим орчинд тархаж, олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулаад байна. Улс төрийн шинжтэй болон эсэргүүцлийн цуглаанд насанд хүрээгүй, ялангуяа ухамсар сууж амжаагүй бага насны хүүхдийг ашиглах нь Монгол Улсын хэд хэдэн хууль тогтоомжийг шууд зөрчиж буй үйлдэл юм.

Хүүхдийн эрх ба хуулийн заалтууд

Жагсаалд оролцогчдын дунд ердөө 6 настай хүүхдийн гарт “Би 6 настай. Ураныг эсэргүүцэж байна” гэсэн бичиг бариулан зогсоосон нь олны дунд хүүхдийн эрх, аюулгүй байдлын асуудлыг ноцтойгоор хөндөхөд хүргэв. Монгол Улсын хууль эрх зүйн орчинд хүүхдийг иймэрхүү эрсдэлтэй үйл ажиллагаанд дагуулж явах, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгсэл болгон ашиглахыг дараах хуулиудаар хориглосон байдаг.

  • Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль: Уг хуулийн 12 дугаар зүйлд “Цуглаанд оролцогч бага насны хүүхэд дагуулж явахгүй байх” гэж маш тодорхой заасан байдаг.
  • Хүүхдийн эрхийн тухай хууль: Тус хуулийн 6 дугаар зүйлд хүүхэд аливаа үйл ажиллагаанд оролцохдоо түүний нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчмыг чанд баримтлах ёстой хэмээн хуульчилжээ.

Олон нийтийн шүүмжлэл ба хүүхэд хамгаалал

Жагсаал зохион байгуулагчид болон асран хамгаалагчид өөр хувийн ашиг сонирхол, үзэл бодлоо илэрхийлэхдээ хүүхдийг бамбай болгон ашигласан нь сошиал орчинд иргэдийн сонор сэрэмжийг хөдөлгөж, бухимдлыг төрүүллээ. Түүнчлэн Оюу Толгойн гэрээг эсэргүүцэх жагсаал дээр ураны тухай лоозон бариулсан нь хүүхэд өөрөө ухамсарлаагүй, бусдын тулган шаардалт эсвэл заавраар зогсож байгааг илтгэж байна хэмээн үзэж байгаа юм.

Энэхүү үйлдэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудыг хяналтаа чангатгах, хариуцлага тооцох асуудлыг дахин хөндөхөд хүргэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй