Хятад-Балбын хил дээр асар том үер бууж, 1300 гаруй хүн сураггүй алга болоод байна

0 comments
Хятад-Балбын хил дээр болсон үерийн улмаас 1300 гаруй хүн сураггүй алга болоод байна

Өнгөрсөн лхагва гарагт Хятад, Балбын хилийн бүс нутагт агшин зуурын асар том үер буусны улмаас одоогоор 389 хүн амь үрэгдэж, 1300 гаруй хүн сураггүй алга болоод байна. Сураггүй болсон иргэдийн 700 гаруй нь гадаадын иргэд байгаа бөгөөд гамшгийн бүсэд эрэн хайх, аврах шуурхай ажиллагаа үргэлжилсээр байна.

Мэргэжилтнүүдийн урьдчилсан тооцооллоор уулын өндөр бүсэд хуримтлагдсан мөсөн гол ховхорч, улмаар хөрсний нуралт үүссэн нь ийнхүү асар том үер буух гол гол нөлөөг үзүүлсэн гэж үзэж байна. Байгалийн аюулт үзэгдэл агшин зуурын дотор тохиосон тул хилийн ойролцоох тосгонууд, авто зам, гүүрүүд бүхэлдээ сүйдэж, асар их хэмжээний хохирол дагууллаа.

Үерт өртсөн бүс нутгаар урсаж буй голын дээд хэсэг хад чулуу, хөрсний нуралтад боогдон байгалийн “далан” үүсгээд байгаа юм. Хэрэв уг саад нурвал дахин томоохон үер буух эрсдэлтэй байгаа тул аврагчид аюулгүй байдлаа хангахын зэрэгцээ цаг нартай уралдан ажиллаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй