Хятадын робот техник үйлдвэрлэлийн “Unitree Robotics” компани хүн жолооддог, “GD01” нэртэй трансформер роботоо олон нийтэд танилцууллаа. Шинэ бүтээлийнхээ танилцуулга бичлэгийг тус компани өөрийн YouTube сувагтаа нийтэлсэн байна.
Энэхүү машин нь цувралаар үйлдвэрлэгдэхэд аль хэдийн бэлэн болсон бөгөөд нэг бүрийн үнэ нь 650,000 ам.доллароос эхлэх ажээ. Роботын өндөр нь насанд хүрсэн хүнээс хоёр дахин өндөр бөгөөд жолоочийн хамт нийт 500 кг орчим жинтэй.
“GD01” нь хоёр хөл дээрээ алхахаас гадна нуруугаараа эргэж дөрвөн мөчөөрөө хөдөлж чаддаг онцлогтой. Их бие дотроо хамгаалалтын бүсээр тоноглогдсон тусгай суудалтай юм.
Танилцуулгын үеэр робот жолоочийн тушаалаар барилгын блокоор босгосон ханыг нэг цохилтоор нурааж буйг үзүүлэв. Туршилтын үеэр “Unitree Robotics” компанийн тэргүүн Ван Синсин өөрөө роботоо жолоодож оролцсон байна. “Unitree Robotics” энэхүү бүтээлээ иргэний зориулалттай тээврийн хэрэгсэл хэмээн зах зээлд танилцуулж байгаа юм.